13. Аюурзана "Сүнсээ томьёологч"

Гун-Аажавын Аюурзана хэмээх эл эрхэмийн хэргэм цол, хийсэн бүтээснийг нуршин танилцуулах нь илүүц биз ээ. Бид бүгд түүнийг танина, хийсэн бүтээснээр нь. Зохиолчийн шинэхэн роман "Сүнсний томьёо" нэрээр хэвлэгдэн уншигчдынхаа гарт очоод удаагүй байна. Тиймээс бид зохиолчийг подкаст ярилцлагадаа урьж, шинэхэн романых нь талаар ярилцахыг хүслээ. Гэвч бидний яриа шинэ романаас хальж, бусад уран бүтээлийнх нь талаар, уран зохиол, уран бүтээлийн хөдөлмөрийн талаар, монголчуудын туулсан түүх, ер монгол хүн байхуйн тухай дэлгэр сайхан хөөрөлдөөн болсон юм. Г.Аюурзана зохиолчийн үнэнч уншигчид, шинэ ном бүрийг нь анаж хүлээж байгаад авч уншдаг шүтэн бишрэгчдэд нь сайхан бэлэг болж буйд итгэлтэй байна.

Om Podcasten

Podcast by Tagtaa Publishing