8. Гэрэл сүүдрийн хүүрнэл

Өнгөрөгч Дөрөвдүгээр сарын дундуур 976 галерейд "Монголын контемпорари урлаг VI" буюу "Гэрэл сүүдрийн хүүрнэл" нэрт үзэсгэлэн дэлгэгдсэн билээ. Мөнхүү үзэсгэлэнгийн хүрээнд зураач Жалхаажавын Мөнхцэцэг, видео артист Батчулууны Бат-Эрдэнэ, Ёндонжамцын Төгөлдөр нарын зөөлөн баримал, видео урлагийн бүтээлүүд дэлгэгдсэн. "Монголын контемпорари урлаг" үзэсгэлэнг 976 галерей үүсгэн байгуулагдсан ойгоо дашлуулан 2013 оноос хойш цувралаар зохион байгуулсаар иржээ. Мөнхүү үзэсгэлэнгийн хаалтыг тохиолдуулан үзэсгэлэнд бүтээлээ дэлгэсэн уран бүтээлчидтэй ярилцах уулзалт ярилцлага тус галерейд болсон юм. Ярилцлагад зураач Ж.Мөнхцэцэг, Б.Батчулуун нар оролцож өөрсдийн уран бүтээл, урлагийн тухай санаа бодлоо хуваалцсан бол ярилцлагын модератораар 976 галерейн захирал, МОҮУДХ-ны тэргүүн Д.Гантуяа, Тагтаа Паблишингийн үүсгэн байгуулагч Б.Баясгалан нар ажиллав. Өнөөдрийн подкастаар бид мөнхүү ярилцлагыг та бүхэнд толилуулж байна. Жич: Галерейн битүү орчин, микрофоны давхар цуурай зэргээс шалтгаалж зарим хэсэгт бичлэгийн чанар тааруу болсонд хүлцэл өчье. Мөнхүү бүтээлүүдийн сэдэвтэй холбогдон сонсоход цочирдом зүйлс ч яригдсан байж мэдэх тул урьдчилан анхааруулъя!

Om Podcasten

Podcast by Tagtaa Publishing