9. Михаил Булгаков

Оросын утга зохиолын содон төлөөлөл Михаил Булгаковыг уншигчид андахгүй. Түүний хамгийн алдартай роман “Мастер, Маргарита” нь дуун хөрвүүлэгч Ц.Гомбосүрэнгийн орчуулгаар эх хэлнээ буугаад чамгүй хугацаа өнгөрчээ. Орос орныг дайн дажны хөлд байхад төрөөд, хувьсгал, үзэл суртлын хайрцаг болох үед бүтээл туурвилын замналаа эхлүүлсэн Михаил Булгаковын өөр нэгэн содон бүтээл бол “Нохойн зүрх” тууж юм. Улс төрийн егөөдөл, хошигнол, элэглэл гээчийн амт шимтийг тааруулан, бичлэгийн өвөрмөц олон талт өнгө аясыг хадгалан бичсэн уг зохиолыг “Тагтаа” хэвлэлийн газраас эрхлэн гаргаад удаагүй байна. Тиймээс бид энэ удаа Оросын утга зохиолын суутны этгээд туужийн талаар хөөрөлдөхөөр шийдлээ. Эмчийн мэргэжилтэй Михаил Булгаковын чадмаг дүрслэл, эрээ цээргүй үг хэллэг, этгээд өнцөг, элэглэл егөөдлийн талаарх энэхүү ярианд орчуулагч, сэтгүүлч Мягмарын Сугар-Эрдэнэ уригдсан юм. Өмнө нь Японы алдарт жүдоч Тадахиро Намүрогийн намтрыг япон хэлнээс орчуулж уншигчдад хүргэсэн тэрбээр утга зохиолын анхны орчуулгаараа Михаил Булгаковыг барьж авсан нь хүнд сорилт байсан хэмээн яриагаа эхлүүллээ. Түүнтэй орчуулагч, яруу найрагч Б.Баясгалан, утга зохиол судлаач У.Бямбаням нар ярилцах болно.

Om Podcasten

Podcast by Tagtaa Publishing