OkoD Audio Experience #42 Мянга мянган ЖИЖИГ шийдвэрүүд

Сайн байцгаана уу? Долоо хононгийн мэндийг хүргэе! Ихэнх хүмүүс амжилттай хүмүүсийг зөв цагт зөв ШИЙДВЭР-ийг гаргасан гэж боддог. Гэвч бодит байдал дээр мянга мянган ЖИЖИГ энгийн, өдөр тутмын шийдвэрүүд байдаг. Өнөөдрийн дугаарт хэрхэн энгийн жижиг шийдэрүүд дээрээ анхаарч өөрийн дараагийн түвшинд хүрэх талаар ярилцлаа. Хэрэв танд өнөөдрийн сэдэвтэй холбоотой асуулт байвал миний цахим хаягаар эсвэл доорх формыг ашиглан асуугаарай. https://forms.gle/m2iPrxrnyhAgzWih7 Бид дараагийн дугаарт хариулах болно. Би ойр ойрхон өөрийнхөө www.Instagram.com/Okod дээрээ дэлгэрэнгүй эдгээр сэдвүүдээр ярьдаг болохоор дагаарай! Стартап буюу гарааны компани үүсгэн байгуулж, түүнийгээ амжилтад хүрэх тун амаргүй. Статистикаас үзвэл 10 стартап тутмын 9 нь эхний цөөн жилдээ дампуурдаг байна. Тийм боловч өнөө цагт онцгой зарим технологийн стартапууд цахиур хагалж, үнэлгээ нь асар өндөрт хүрсээр байгаа тул компани байгуулж үзээд алдагсад, эрсдэл үүрэгсэд олон болж байна. Тэд компаниа амжилтад хүргэх жорыг хайсаар байдаг бөгөөд хайж буй зүйлийг нь томьёолж өгсөн ном бол Эрик Ризийн "Lean Startup" ном юм. Гарааны бизнесийнхний гарын авлага болсон энэ сайн бүтээлийг Хүмүүн Паблишинг "Дэвшилтэт стартап" нэрээр тун саяхан эрхлэн хэвлүүлснийг өнөөдөр тоймлон танилцуулж байна. Манай номыг захиалах бол 80805299! "OkoPodcast” гэж хэлээд 20% хямдралтай авч болно.

Om Podcasten

Mend подкаст нь өөдрөг үзэлтэй, амжилтанд тэмүүлэх хүсэлтэй, хөдөлмөрлөхөд бэлэн, эерэг өсөх хандлагатай эрүүл монгол залуусын сонсох подкаст суваг юм. Таалагдсан бол найзуудтайгаа хуваалцана гэдэгт итгэлтэй байна. Subscribe!