#22 Б.Мөнхдөл - Залуусыг бүү шүүмжил, харин та өөрийгөө өөрчил!

Хэрэглэгч та бүхэндээ урам зориг, эрч хүч, мэдлэг өгөх зорилгоор манай сайтаас бэлтгэн хүргэдэг "CAAK PODCAST"-ын "БҮТЭЭЛЧ ЗАЛУУ" булангын 22 дахь дугаарын зочноор Сингапурын домогт удирдагч Ли Куан Ю (Lee Kuan Yew)-ийн нэрэмжит их сургуулийн төгсөгч (мастер), "Cover Mongolia" компаний үүсгэн байгуулагч Б.Мөнхдөл оролцлоо. Та энэхүү подкастаас: -Хүүхэд насны хүсэл тэмүүлэл -Мэргэжил сонголт -Гадаад хэл сурахад анхаарах зүйлс -Өөрийгөө олох -Зөв сонголт -Манлайлал -Ирээдүйд юунд анхаарах -Улс төрийн үзэл баримтлал -Өөрийгөө хэрхэн ялан дийлсэн түүхүүдийг сонсох болно. Чихэвчээ зүүгээд тархиа цэнэглэцгээе!

Om Podcasten

Саак.мн сайтаас "Caak Podcast" шинэ үйлчилгээг нэвтрүүлж байна. Бидний зорилго бол нийгэмд гэрэл гэгээ тусгаж, урам зориг, мэдлэг мэдээлэл өгөх юм. Гол сэдвүүд: - Хувь хүний хөгжил - Амьдралын хэв маяг - Боловсрол - Эрүүл мэнд - Сэтгэл зүй - Хоол хүнс