Оргилыг биш өөрсдийгөө эрхшээх гэж мацдаг- Б.Батсүрэн | НН #78

2005 онд Монгол Улсдаа 10 жилийн сургуулиа төгсчихөөд Америкийн Нэгдсэн Улсад хэлний бэлтгэлд суралцаж улмаар тус улсын их дээд сургуульд элсэн орох зорилгыг өвөртлөн ирсэн нэгэн залуу хүүгийн түүхийн эзэн бол Нямын Наймын энэ удаагийн 78-р дугаарын хүндэт зочин Б.Батсүрэн юм. Энэ цаг үеэс хойш 11 жилийн хугацааг АНУ-ын Калифорниа, Иллиной‎, Небраска‎, Юта зэрэг мужуудад ажиллаж, амьдарч, суралцаж өнгөрөөж улмаар АНУ-д хожим хойно түүний араас ирсэн Монгол хүүхэд, залууст замыг нь засаж, жимийг нь тодруулж өгсөн нэгэн бол тэр билээ. АНУ-д үлдэж ажиллах саналыг нэгэн топ компанийн захирлаас хүлээн авсан ч, Монгол Улсдаа эргэж очих шийдвэрийг оронд нь гаргасан түүний энэ шийдвэр нь амьдралдаа гаргаж байсан хамгийн зөв шийдвэр яагаад мөн байсан бэ? Анх Компьютерийн Шинжлэх Ухааны мэргэжлээр суралцаж байсан тэрээр яагаад мэргэжлээ сольж бизнесийн чиглэлээр суралцаж, төгссөн бэ? Түүний яг одоо хүрэх гэж хичээж буй амьдралын зорилго нь Монголчуудыг, Монгол Улсыг дэлхийн тавцанд BBC телевизийн дурангаар тольдуулах боломжийг бидэнд авчирна. Тэгвэл бид түүний ямар зорилгыг, яаж, хэрхэн дэмжиж чадваас бид энэ боломжийг хүртэж болох вэ? Ингээд та бүхэн маань энэхүү хувийн санхүү, сахилга бат, хариуцлага, сэтгэлгээ ярьсан нэгэн баялаг дугаарыг маань хүлээн авна уу? ҮСЭРЦГЭЭЕ!

Om Podcasten

Монголын хамгийн удаан үргэлжилж буй амьдралын хэв маягийн подкастад тавтай морил! Та манай подкастыг Apple Podcasts, Google Podcasts, Castbox гэх мэт дурын подкаст тоглуулагчаараа захиалж (subscribe) сонсоорой. Мөн манай Youtube хуудсыг дагаарай.