ДИПЛОМ подкаст #7 Өөрийгөө хөгжүүлсэн 13.500 цаг

Диплом подкастын шинэ дугаарт олон залууст үлгэр жишээ болсон эрхэм хүндтэй зочин болох Ц.Оюунгэрэл оролцлоо. Тэрээр 17 настайгаасаа хойш өдөр бүрийн яг нэг цагийг зөвхөн өөртөө зарцуулсан байна. Энэ хүртэл нийтэд нь тооцвол 13 мянга гаруй цагийг хувь хүний хөгжилдөө зарцуулжээ. Энэ энгийн боловч гайхалтай арга барил таны амьдралд хэрэг болно хэмээн найдаж байна. Мөн дэлхийн топ сургуулийн нэг Стэнфордын их сургууль түүний харах өнцгийг хэрхэн өөрчилж, хувь хүнд нь ямар ур чадвар суулгасан талаар ч бид ярилцсан. Сурч боловсорно гэдэг аз жаргалтайгаар, урам зоригтойгоор, сахилга баттайгаар туулах зүйл гэдгийг зочноосоо ойлгож, мэдэрлээ. Та ч бас сонсоод өөрийгөө цэнэглээрэй. Үргэлж суралцдаг байгаарай. --- Send in a voice message: https://anchor.fm/familyradio/message

Om Podcasten

Эрүүл харилцаа Ивээгдсэн гэр бүл Эвлэрсэн нийгэм