16. Дэлгэрмаа "Цаг хугацааны нулимс шиг би..."

Цагаанчулуугийн Дэлгэрмаа хэмээх энэ эрхэмсэг шүлэгчийн тухай илүү үг нурших хэрэггүй. Юу гэвээс түүний ус шиг цэнгэг, ариухан атлаа цээжинд тороод байдаг шүлгүүд эзнийхээ өмнөөс бүхнийг хүүрнэх увидастай. Тэрбээр Дорноговь аймгийн Зүүнбаянд төрсөн. Бага насаа Хөвсгөл аймгийн Түнэл суманд өнгөрүүлсэн. Хөвсгөл аймгийн Мөрөн хотын “Дэлгэрмөрөн цогцолбор” сургуулийг 2002 онд дүүргэж, 2006 онд УЗНАДС-ийг Сэтгүүлч-Утга зохиолын ажилтан мэргэжлээр төгссөн. Өдгөө МУИС-д Утга зохиол судлалаар магистрантурт суралцаж байна. Яруу найргийн “А тэмдэглэл” (2009), “Дотоод тэнгис” (2014) болон “Хөх мэдрэхүй шүлгийн цоморлиг” хамтын бүтээл (2010) тус тус хэвлүүлсэн. Бидний дунд эгэл даруухнаар оршиж, эрхэмсэг намуухнаар туурвиж яваа шүлэгчийг бид энэ удаад урьж, урлан бүтээхүйн тухай, урлан бүтээгч байхуйн тухай, шүлгийн тухай, шүлэгч байхуйн тухай энгүүн яриа дэлгэлээ.

Om Podcasten

Podcast by Tagtaa Publishing