21. А.Урантогос: Бяцхан цэцэг уйлдаггүй...

Амарбаатарын Урантогос хэмээх энэ эрэмгий, гоо шүлэгчийн тухай илүү үг нурших юун. Түүний гэгэлгэн-хүчтэй, ялдам-эрэмгий, энхрий-тэрслүү, этгээд-гоо шүлгүүд шинэ үеийн яруу найргийн үгүйсгэшгүй содон өнгө төрх, том орон зай болж байдаг билээ. Урантогос Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийг Олон Улсын Харилцааны мэргэжлээр төгссөн. Өдгөө БНХАУ-д эдийн засгийн чиглэлээр докторын зэрэг горилохоор суралцаж байна. Яруу найргийн “Өдөр бүхний элегия” (2010), “Гуравдугаар сарын байшин” (2013), “Эрсийн зуун” (2017) түүврүүд хэвлүүлсэн. Алсаас дуулж, ойроос төөнөж, дандаа дүрэлзэн шатавч үнс нурам нь нойтон байдаг цайлган, уйлган, цангинасан гоо найрагчийг дуу хоолойгоор нь та бүхэнтэй уулзуулж буйдаа "Үлдэх үг" баяртай байна.

Om Podcasten

Podcast by Tagtaa Publishing