Алдаа гаргачихлаа, ОДОО ЯАХ УУ??

📌Алдаанаасаа суралцах 5 алхам ✅ 1-р алхам: АЛДААГАА ОЙЛГОХ Ойлгох гэдэг үгийг сонсмогц бид бүхэн болсон явдлыг эргэцүүлж БОДОХ хэрэгтэй гэж ойлгодог. Гэтэл дахин дахин бодох гэхээс илүүтэй ГАРГАСАН АЛДААНААС ХОЙШ ЯМАР МЭДРЭМЖ төрж байгааг ойлгох талаар ярьж байгаа юм. ✅ 2-р алхам: ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ Алдаа гаргасан бол шалтгаан тоочиж биш, бусдаас бурууг хайх биш, хариуцлагыг өөр дээрээ авчрах нь чухал юм. ✅ 3-р алхам: БУСДААС ТУСЛАМЖ АВ Хариуцлагыг өөр дээрээ авч, алдаагаа хүлээн зөвшөөрч чадсан бол, "Би яаж засаж сайжруулах боломжтой вэ?" гэж асууж зөвлөгөө авч болно. ✅ 4-р алхам: ШИЙДЭЛ БОЛОВСРУУЛАХ Бусдаас зөвлөмж авч, бусдын санаа бодлыг сонссон бол, "Цаашид алдаагаа дахин давтахгүй нь тулд юу хийх вэ?" гэх асуултад шийдэл боловсруулах. ✅ 5-р алхам: ТУРШЛАГА БОЛГОХ Өөртөө би энэ алдааг гаргаснаар суралцаж чадлаа, туршлага судаллаа гэж өөрөөрөө бахархах. Нөхөрсөг сануулга: Эмзэг байна гэдэг сул дорой байхын нэр биш юм, харин өөрийгөө хүлээн зөвшөөрч, "Үнэн" байхыг хэлдэг юм шүү! #Эмзэгхэн_Булан

Om Podcasten

“Балиар өөдрөг” гэдэг нэр томьёонд хоёр зүйл багтдаг. 1. Өөдрөг үзэл буюу аливаад эерэг хандлага, хичээл зүтгэл, хүсэл тэмүүлэлтэй хандах. 2. Балиар гэдэг туйлширсан ч юм шиг энэ тодотголыг ашигласнаараа тэр хэмжээний дийлдэшгүй тэнхээтэй байж хэтрүүлсэн хэмжээний өөдрөг түвшинд үүнийг ашиглах тухай. БАЛИАР ӨӨДРӨГ байхын тулд сэтгэл хөдлөл, нөхцөл байдлыг зөв, буруу гэж шүүлгүйгээр хүлээн зөвшөөрч, боловсруулж мөн таних хэрэгтэй.