Өөрийгөө урамшуулах нь..

Өөрийгөө урамшуулж мэдэх үү? Зүгээр л амьдрах гэж хичээж буй бүх хүмүүстээ өнөөдрийнхөө дугаарыг зориулж байна... Иймээс зөвхөн танд хандаж хэлэхэд "Та хангалттай хамгийн сайнаараа хичээж байгаа шүү!" Өөрөөсөө асуугарай: Би өөрийгөө урамшуулахдаа ямар үгсийг сонгодог вэ? Өнөөдөр өөртөө нэг л энгийн атлаа дулаан эерэг үг хэл гэвэл юу гэж хэлэх вэ? Эцэст нь: Бид амьдралдаа их зүйлийг хийж байгаа гэдгээ дотроосоо хэрхэн цогцлоох талаар ярилцлаа. Бид хамгийн сайнаараа хичээж байгаа, байгаа бүхэндээ талархсаар амьдралын эмзэг мөчүүдэд тэнхээтэй байхад тань туслах болно. Эмзэг байдал бол, сул дорой байдал биш харин хөгжих цэцэглэх боломж юм шүү!

Om Podcasten

“Балиар өөдрөг” гэдэг нэр томьёонд хоёр зүйл багтдаг. 1. Өөдрөг үзэл буюу аливаад эерэг хандлага, хичээл зүтгэл, хүсэл тэмүүлэлтэй хандах. 2. Балиар гэдэг туйлширсан ч юм шиг энэ тодотголыг ашигласнаараа тэр хэмжээний дийлдэшгүй тэнхээтэй байж хэтрүүлсэн хэмжээний өөдрөг түвшинд үүнийг ашиглах тухай. БАЛИАР ӨӨДРӨГ байхын тулд сэтгэл хөдлөл, нөхцөл байдлыг зөв, буруу гэж шүүлгүйгээр хүлээн зөвшөөрч, боловсруулж мөн таних хэрэгтэй.