Ц.Тэгшбаяр: Боломжийг Бүтээх, Цэгүүдийг Холбох, Тухтай Бүсээсээ Гарах | НН #79

Сэхээтэн Подкастын 2020 оны хамгийн анхны хүндэт зочин бол амьд хөгжмийг сонгодог хөгжимтэй хослуулж Synth-pop хөгжмийн чиглэлээр уран бүтээл туурвидаг Redline хамтлагийн дуучин, төгөлдөр хуурч Цээпил овогтой Тэгшбаяр юм. Тэрээр СУИС-ийн Концертмейстр /accompanist /мэргэжлээр төгссөн ба одоо мөн сургуульдаа магистрын зэрэг хамгаалж, мэргэжлээ дээшлүүлэнгээ багшилж буй нэгэн юм. Хөтлөгч миний хувьд Тэгшээ бол зөвхөн дуучин, хөгжимчин, хөгжмийн зохиолч биш харин зурагчин, аялагч, Youtube-чин, сошиал медиа нөлөөлөгч, өндөр бүтээмжийн эзэн юм. Маш олон сонирхлуудаа тэгш хөгжүүлж, мэдлэг чадваруудаа холбож зөвхөн өөрийнхөө амьдралын баяжуулаад зогсохгүй урлаг уран бүтээл, контентоороо маш их үнэ цэн бүтээж буй залуу бол Тэгшбаяр билээ. Бид хоёр энэ дугаартаа боломжийг хүлээх бус харин олж, хайж, бүтээх сэтгэлгээ, танилын хүрээ буюу сүлжээ, холбоог эрхэмлэх нь яагаад чухал болох тухай, хамт олон дундах ондоо болон төсөөтэй зан ааш, чадвар зэргийг хэрхэн зөв таньж, ганцаараа зүтгэх биш хамтаараа лаг байж хөгжих тухай, сошиал медиа хөгжүүлэлт гэх мэт бусад олон гайхалтай сэдвүүдийн хүрээнд ярилцав. #Үсэрцгээе

Om Podcasten

Монголын хамгийн удаан үргэлжилж буй амьдралын хэв маягийн подкастад тавтай морил! Та манай подкастыг Apple Podcasts, Google Podcasts, Castbox гэх мэт дурын подкаст тоглуулагчаараа захиалж (subscribe) сонсоорой. Мөн манай Youtube хуудсыг дагаарай.